Зорилго:
Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, ховор тохиолдлын
оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах харилцан туршлага солилцох
улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх,

Зохион байгуулагч:
УНТЭ-ийн захиргаа, Сургалт эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны алба

Тохиолдлыг хүлээн авах эцсийн огноо:
2020 оны 05-р сарын 26-ны 12 : 00 цаг.

Чуулган онлайн болох огноо:
2020 оны 06-р сарын 05 –ны 10 : 00 цагт эхэлнэ.

Оролцогчид:
Монгол улсын эмнэлзүйн салбарт ажиллаж буй эмч нар байршил, өмчийн
хэлбэр үл харгалзан (Хот, хөдөө, эмнэлгийн шатлал үл харгалзан) оролцох
боломжтой.

Хэрхэн зохион байгуулах:
1. Ховор, сонирхолтой тохиолдлыг 2020 оны 05 -р сарын 26-ны дотор www.science-fchm.mn хаягаар хүлээн авна.
2. Мэргэжлийн баг эхний шатны шалгаруулалт хийнэ.
3. Шалгарсан тохиолдлуудыг цахимаар “Microsoft teams” програм
ашиглан эх орон даяар цахимаар зохион байгуулна.

Эмнэлзүйн ховор тохиолдолд тавигдах шаардлага:

1. Өвчтөний тухай мэдээлэл, анамнез, бодит үзлэг, лаборатори болон дүрс оношлогооны шинжилгээ, онош, ялган оношилгоо,
эмчилгээ, хэлцэмж, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
2. Нийт 3000 үгнээс хэтрэхгүй байх
3. Хүснэгт, зураг нийлээд 10 хүртэл байх
4. Зураг нь JPEG 300 нягтралтай байх
5. Шалгарсан тохиолдолд онлайн хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй бол чагт
буюу сhecklist дээр тэмдэглэгээ хийнэ үү.

Холбоо барих: 9999 – 9713
И-майл хаяг: Science-fchm@fchm.edu.mn

Эрдмийн зөвлөл

© 2020 он. science-fchm.mn. All rights reserved.