СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

 

УНТЭ-ийн Эрдмийн чуулган 41-ийг зохион байгуулах ажлын хэсгээс та бүхэндээ дараахь мэдээлэлийг хүргэж байна.

УНТЭ-ийн захирлын  2020 оны 3 сарын 20-ны өдрийн А/    тоот тушаалаар “Эрдмийн чуулган-41” зохион байгуулахаар шийдвэрлэв.

УНТЭ-ийн Эрдмийн чуулган 41 зохион байгуулах ажлын хэсгийнхэн бид энэ удаагийн чуулганыг амжилттай зохион байгуулах болно.

Эрдмийн чуулганы зорилго. Эрдэм шинжилгээний чуулган нь нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, ололт амжилтуудыг хэлэлцүүлэх, түгээн дэлгэрүүлэх, судалгааны арга зүйд суралцах, эрдмийн болон мэргэжлийн зэрэг хамгаалахад дэмжлэг үзүүлэх.

Үйл ажиллагаа. Эрдмийн чуулган 2 шаттай явагдана.

1-р шат – Салбар хуралдаан.

  • Дотрын анагаах ухаан
  • Мэс заслын анагаах ухаан
  • Сувилахуйн ухаан гэсэн 3 салбар хуралдаан тус тусдаа хуралдана. Салбар хуралдаан тус бүрээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулна.

2-р шат – Нэгдсэн хуралдаан. Салбар тус бүрээс шалгарсан шилдэг 3 илтгэлийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шилдэгийн шилдэг илтгэлийг шалгаруулан шагнаж урамшуулна.

 

  • Чуулган болох өдөр:                              1-р шат: 2020 оны 5-р сарын 08-ны өдөр                                                                                                                                                                  2-р шат: 2020 оны 5-р сарын 15-ны өдөр
  • Чуулганы бүртгэл:                                  Чуулганд оролцогсод хураангуйг www.science-fchm.mn веб                                                                                                                            сайтад нэвтэрч цахимаар бүртгүүлнэ.
  • Илтгэл хүлээн авах хугацаа:               2020 оны 4-р сарын 05-30-ны өдөр
  • Илтгэл хүлээн авах хаяг:                      www.science-fchm.mn 
/Илтгэлийн хураангуйг дээрх веб сайтын хамаарах цонхонд Монгол, Англи хэл дээр бичиж илгээнэ/
  • Хурал болох газар:                                  УНТЭ-ийн 4 давхрын хурлын танхим
  • Зохион байгуулагч:                                 СЭШХАА, Зохион байгуулах ажлын хэсэг
  • Холбоо барих утас:                                 9907 9550 Б.Нинжбадгар, 9999 9713 Л.Сэрсэндэмид

 

Та бүхний эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бүртгэл











Эрдмийн зөвлөл

© 2020 он. science-fchm.mn. All rights reserved.