СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

УНТЭ-ийн уламжлалт эрдэм шинжилгээний 35 дахь хурал “Нотолгоонд суурилсан анагаах ухаан” сэдэвтэйгээр 2014 оны 05 сарын 03-ны өдөр ЭМЯ-д амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын эхэнд эмнэлгийн шинэ логог гардан авах нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус хурал нь дотор, мэс засал гэсэн 2 салбарын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд нийт 20 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс салбар тус бүрээс эхний 3 байрыг шалгаруулж эхний 2 байр Вансэмбэрүү эрдэм шинжилгээний анхдугаар чуулганд оролцох эрх авсан.

Дотрын салбар хуралдаанаас:

1-р байр: Цусны цочмог хавдрын хими эмчилгээний дараах халдварын хүндрэлд хийсэн судалгаа /ЦЭСК-ийн эмч Б. Хишигжаргал 2-р байр: Уушигны архаг бөглөрөлт өвчний үрэвслийн зарим биомаркеруудын төвшинг эмнэлзүйн шинжтэй харьцуулан судалсан дүн / УЭСК-ийн эмч Б. Одончимэг /

3-р байр: Тархины доторх цус харвалтын нас хүйсний онцллог, байршил, шалтгаан зүй, нас баралт /МЭСК-ийн эмч Л. Энхсайхан / нарын илтгэл

Мэс заслын салбар хуралдаанаас:

1-р байр: Эрчимт эмчилгээний тасаг дахь ажилбартай холбоотой үүссэн эмнэлгээс шалтгаалах халдварын байдалд хийсэн судалгаа / ЭЭТ-ийн эмч Б. Отгон /

2-р байр: Бүдүүн шулуун гэдэсний хэвлийн дурангийн мэс заслыг уламжлалт мэс засалтай харьцуулсан үр дүн / БШГМЗК-ийн эмч Э. Бат-Өлзий /

3-р байр: Мэс заслын дараах хүндрэлийн улмаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бусад эмнэлгээс шилжин ирсэн өвчтөнүүдэд хийсэн судалгаа / ЕМЗК-ийн эмч С. Дашцогт / нарын илтгэл тус тус шалгарлаа.

Бүртгэл











Эрдмийн зөвлөл

© 2020 он. science-fchm.mn. All rights reserved.