ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТЫН ТҮҮХ


СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СТРАТЕГИ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ С. МӨНХБАЯРЛАХ

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг 1979 оны Эрдэм шинжилгээний I дэхь хурлаас хойших хугацаанд эмнэлгийн удирдлага, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч, ажилчдыг эрдмийн зэрэг цолтой болгox судлаач эмч, ажилчдыг бий болгох, чадварлаг эрдэмтэн судлаач ажилчидтай баазыг бэхжүүлэх асуудалд  анхаарлаа чиглүүлж, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эрдмийн зөвлөл, захиргаа ажилласаар ирсэн билээ.
Сургалт,Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны түүх 1993 онд Сургалт, судалгааны алба гэсэн нэрээр байгуулагдаж байсан бөгөөд бид эдүгээ 41 дэхь Эрдэм Шинжилгээний хурлыг шинэ технологи, амжилт, бүтээлээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Одоо Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт нийт ажилчдаас эрдмийн зэрэг цолтой эмч, сувилагч, ажилтан, мэргэжилтэн 10 хувийг хангаж байгаа ба нийт ажилчидын 2 хувь нь эрдмийн зэрэг цолтой, эрдэмтэн судлаач эмч нар байна. Бид эмч, ажилчдадаа чадавхжуулах, эрдмийн зэрэг дээшлүүлэх тал дээр 2020 оноос эхлэн эрдмийн зэрэг цолтой эмч мэргэжилтэнг нийт ажилчидын 30 хувьд хүргэхээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрдмийн зөвлөл ийм асуудалд тулгуурлан Сургалт эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны алба хэрэгжүүлэх зо­рилгоор манай  орны хүн амын эрүүл мэнд, төрлийн өвчнийг эрт оношлох, эмчлэх, сэргийлэх, шинжлэх ухааны үндэслэл, арга барилыг сайжруулах, орчин үеийн шинжлэх ухааны  ололт амжилтыг  эмнэлгийн практикт тууштай нэвтрүүлэх үндсэн зорилтуудыг тавьж 41 дэхь эрдэм шинжилгээний хурлаа хийж байна. Бид 1979 оноос хойш нийт 2396 эрдэм шинжилгээ  боловсруулалтын ажил гүйцэтгэж үр дүнг гаргажээ.


Эдгээрийн 42,5 хувь нь  зарим төрлийн өвчнөөс сэргийлэх, оношлох. эмчлэх аргууд 9,8 хувийг шинэ норм, норматив 18 хувийг шинэ технологи, стандартууд эзэлж байна. Өмнөх таван жилд (2015— 2020) 365 сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн ба 2020—2025 онуудад үр дүнг  нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Сургалт, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны алба нь эрх бүхий байгууллагаас олгогдсон мэргэжлийн чиглэлээр эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, түүнчлэн тус эмнэлэг дээр явагддаг эмнэлгийн бус мэргэжилтний сургалтыг зохион байгуулах, өөрийн байгууллагын эмч, мэргэжилтний хүний хөгжилд чиглэсэн тасралтгүй сургалтыг нэгдмэл арга зүйгээр хангах, анагаах ухааны судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

Тус албаны бүтэц бүрэн шинэчлэлт хийж шинэ өнгө төрхтэй 2020 оныг угтан авч маш олон зорилтот ажлуудыг гаргахаар ажиллаж байна.

Энэ оны сургалтын жилд бид мэдээллийн эрэн зуун буюу 21 зуунтай хөл нийлүүлэн алхаж салбартаа анхдагчаар сургалтын цахим систем нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн үндсэн мэргэшлийн 11 чиглэлийн хөтөлбөрийг шинэчлэх зорилт тавьж “Дураараа биш, Хөтөлбөрөөрөө” гэсэн уриан дор хөтөлбөрийн шинэчлэлтийг хийж байна.Мөн бид суралцагч нарын сургалтыг сайжруулах, өсөж дэвших, өөрийгөө хөгжүүлэх нь сургалтын орчин маш чухал гэдгийг авч үзэн Монголдоо анхдагчаар Сургалтын төвийг 2020 оны 01 сарын 15 ны өдөр нээж ажиллаа.

Та бүхний эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эрдмийн ариун үйлсийн ундарга нь арвин байх болтугай…

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ДАРГА
Б.НИНЖБАДГАР

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН
Л.СЭРСЭНДЭМИД

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН
М.ЛУТЗУЛ

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ НОМЫН
Т.ОДГЭРЭЛ

 

Төгсөлтийн дараах сургалтанд 2020 оны 2 сарын байдлаар 292 суралцагч хамрагдан суралцаж байна үүнд :

Эрдмийн зөвлөл

© 2020 он. science-fchm.mn. All rights reserved.