2018 оны 5-р сарын 21
УНТЭ-ийн Эрдэм шинжилгээний 39 дэхь эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 5-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Эмнэлзүй эрхэлсэн дарга Д.Чулуунбаатар үг хэлсэн.

Нээлтийн үйл ажиллагаанд УНТЭ-ийн удирдлагын баг оролцлоо.
УНТЭ-ийн Эрдэм шинжилгээний 39 дэхь эрдэм шинжилгээний хурлын
шүүгчдийн бүрэлдэхүүнд УГТЭ-ийн Дүрс оношлогооны зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор, профессор Ц.Бадамсэд, АШУҮИС-ийн ГХХА-ны дарга, АУ-ны доктор В.Энхтуяа, ШУТС-гийн МCМH-ын дарга, АУ-ны Л.Баттүвшин нар байсан. Мөн нийт 63 илтгэл ирсэнээс амаар илтгэл тавих 20 илтгэлийг шалгаруулах ажлыг УГТЭ-ийн эрдэмтэн нарийн бичиг, АУ-ны доктор Н.Сувд, ЭЭСНЛ-ийн эмнэлзүйн тусламж эрхэлсэн эрхлэгч, АУ-ны доктор Ж.Саранцэцэг нар хийв. УНТЭ-ийн Эрдэм шинжилгээний 39 дэхь эрдэм шинжилгээний хуралд эмч, эмнэлгийн мэргэжилтэнээс нийт 63, сувилагч нараас нийт 30 илтгэл ирснээс тус
бүр 20 илтгэлийг амаар хэлэлцүүлсэн болно. Илтгэл тавих 7 минут, 3 минутын асуулт, хариулттай хэлэлцэгдлээ. Шалгарсан илгэлүүд:
Эмч, эмнэлгийн мэргэжилтний:
Тэргүүн байр 1: Насанд хүрсэн монгол хүний цусны цочмог миелоид лейкемийн үед FLT3/ITD генийн мутацийг илрүүлсэн дүн. О.Солонго 1,2 , Б.Даваабаяр 1 ,Т.Саруул 2 , Б.Хишигжаргал 2 , Н.Оюундэлгэр 2 , Б.Сэвжидмаа 11 АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Физиологийн тэнхим 2 УНТЭ Цусны эмгэг судлал Чөмөг шилжүүлэн суулгах төв 2
Дэд байр 2: Нүдний өмнөд хоргын өнцөг цочмогоор хаагдах үед
факоэмульсификацийн аргаар болрын мэс засал хийсэн үр дүн, Д.Энхзул,С.Энхтуул, П.Бүрэнжаргал, Б.Түвшинтөгс, Н.Ганцоож, П.Болортунгалаг,Д.Сайнбилиг. УНТЭ, НСТ Гемодиализийн уусмалын кальцийн түвшин архаг гемодиализийн эмчлүүлэгчийн кальци, фосфорын солилцоонд нөлөөлөх нь. А.Саруултүвшин 1 , М.Бөхчулуу 1 ,
З.Нургүл 2 , Д.Энхсайхан 2 , Д.Чулуунцэцэг 1 , Д.Хурцбаяр 1 УНТЭ, Бөөрний Төв 1 ,СХДЭМТ 2
Гутгаар байр 3: Жингийн илүүдэл ба чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг шинээр оношлогдсон чихрийн шижин хэв шинж 2-тойд судалсан нь С.Янжмаа 1 , Д.Цэцгээ 1 , Б.Оюунтөгс 2 . 1 УНТЭ, Дотоод Шүүрэл Судлал Диабетийн Төв, 2 АШУҮИС, АУС-ийн Дотрын 3-р тэнхим Гарын тусламжтай лапароскопик донор нефроэктомийн мэс засал. Г. Ганболд 1 , Д.Баян-Өндөр 1 , Chang Wook Jeong 2 Д.Нямсүрэн 1 . 1 УНТЭ, Урологи-Андрологийн Төв 2 Department of Urology, Seoul National University Hospital
Сувилагч нар:
Тэргүүн байр 1: Хүзүүний мэдрэл дарагдах хамшинжийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн – Илтгэгч Г.Туул /УНСЭТ-ийн хөдөлгөөн засалч/
Дэд байр 2: Оюутнуудын дундах бөөр шээсний замын халдварын эрсдэлт хүчин зүйлс болон шээсний шинжилгээний өөрчлөлтийг үнэлэх – Илтгэгч М.Одонгэрэл /Бөөрний төвийн сувилагч/
УНТЭ-ийн ЦЭСЧШСТ-д төвийн венийн гуурсны арчилгаанд хлоргексидины уусмалын хэрэглээ ба төвийн венийн гуурсны нянгийн ургалтыг харьцуулан судалсан дүн – Илтгэгч Т.Баярмаа /ЦЭСЧШСТ-ийн сувилагч/
Гутгаар байр 3: Амбулаторын зохицуулах сувилагчийн ажлын байранд үнэлгээ өгөх нь – Илтгэгч Б.Уранцэцэг /СЭА-ны шадар сувилагч/ Архаг гемодиализын эмчлүүлэгчийн фистул судасны аневризм үүсэхэд нөлөөлөхөд хүчин зүйлсийг судалсан нь – Илтгэгч Б.Батхишиг /Бөөрний төвийн сувилагч/ нарын хэлэлцүүлсэн илтгэл шалгарлаа. Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд таны туурвисан оюуны нандин бүтээл бидний ирээдүйн замыг гэрэлтүүлэн, хамт олноо уриалан дуудсан нийт судлаач нартаа талархал илэрхийлье.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний хурлын зураг:

Эрдмийн зөвлөл

© 2020 он. science-fchm.mn. All rights reserved.